Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь Car Care аппликейшнийг хэрэглэх, мэдээлэл авахтай холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм.

1. Ерөнхий зүйл

1.1 “Car Care” апп болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь “Car Care” хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг апп-ыг хэрэглэх ёстой.

1.2 Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол апп-д хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. Мөн энэхүү нөхцөл нь “Car Care” апп-тай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд хэрэглэгч бүртгүүлэхэд гар утсанд илгээгдсэн “баталгаажуулах код” -ыг баталгаажуулснаар үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

2. Мэдээлэл ашиглалт

2.1 Car Care аппликейшны үйлчилгээг ашиглахтай холбоотой бүртгүүлсэн хэрэглэгчээс дараах мэдээллүүдийг авна. Хэрэглэгч өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Үүнд

Заавал шаардлагатай

Нэмэлтээр

2.2 Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

2.3 Таны үүсгэсэн бүртгэлийн мэдээлэл нь манай цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой тул бид энэхүү мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор задруулахгүй, зарж борлуулахгүй. Car Care үйлчилгээг ашиглахад та гуравдагч этгээдийн (Facebook, Google) холбоосоор нэвтрэх боломжтой ба эдгээр байгууллагуудын мэдээллийн нууцлалын бодлого энэхүү бодлогоос өөр байх боломжтой. Энэ тохиолдолд таныг эдгээр сайтуудын нууцлалын бодлоготой танилцахыг зөвлөж байна.

2.4 Хэрвээ хэрэглэгч хүссэн тохиолдолд өөрийн хувийн мэдээллээ манай мэдээллийн сангаас устгуулах хүсэлт илгээх боломжтой. Хувийн мэдээллээ устгуулах хүсэлт илгээснээр таны тухай хадгалсан хувийн мэдээллийг бүртгэлээс устгах болно. Та мэдээллээ устгуулах хүсэлт гаргах бол info@carcare.mn мэйл хаяг руу хүсэлтээ явуулах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай лавлах утас +976 80425077 руу холбогдоно уу.

2.5 Мэдээллийн нууцлал: Интернэт сүлжээ болон электрон хэлбэрээр мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг хэдий ч мэдээллийг хамгаалах нь бидний үүрэг юм.

3. Оюуны өмчлөл

3.1 “Car Care” -д нийтлэгдсэн текст, дуу авиа, график болон бусад контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

3.2 “Car Care” -ийн контентыг зөвшөөрөлгүйгээр хувилж тараах, нийтлэх “Screenshot, Screen record” хийх болон арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

4. Car Care-ын онцлог

4.1 Хүмүүсийн хэрэгцээнд зориулсан салбар салбарын шилэгдмэл үгийн сан бүхий багц.

4.2 Хэрэглэгч өөрт тохируулан түлхүүр үг, төсөөллийн зураг болон өгүүлбэрийг өөрчлөх боломжтой.

4.3 Хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу сайжруулалтыг цаг тухайд нь шийдвэрлэнэ.

4.4 Дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой.

4.5 Багц болгон өөрийн гэсэн тодорхой хугацаатай.

5. Сурталчилгаа

5.1 “Car Care” -д арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхгүй.

6. Барааны тэмдэгт

6.1 “Car Care” -д нийтлэгдсэн “Car Care” -нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.

7. Аюулгүй байдал

9.1 “Car Care” нь таны хувийн мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Гэвч цахим ертөнцөд хэрэглэгчийн хувийн аюулгүй байдлыг хангах хангалттай хяналт байхгүй учир хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх нь чухал. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохгүй байх, нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаална.